My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Кетонал тариа 100мг/2мл №10 Лек

Кетопрофен
https://agarpharm.mn/web/image/product.template/131727/image_1920?unique=97cd2a2

33'390 33390.0 MNT 33'390

33'390 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Кетонал тариа 100мг/2мл №10 Лек

    33'390 ₮ 33'390 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    2мл туншилтай тарилгын уусмалд:Үйлчлэгч бодис 100мг кетопрофен Туслах бодис пропиленгликоль, этанол, бензилийн спирт, натрийн ислийн гидрат, тарилгын ус тус тус агуулагдана.

    Найрлага, савалгаа:


    Кетопрофен 100мг-2мл №10

    Хэрэглэх заалт:


    Янз бүрийн шалтгаантай өвдөх ба үрэвсэх шинж тэмдэг бүхий дараах эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.Үе ясжих (остеоартроз), хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл (анкилозируюший спондилит), тулайн цочимог өвчин хөдлөл, хэрхийн гаралтай үений үрэвсэл, үений уутны үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл (тендосиновит), суудлын мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, нугасны ёзоорын үрэвсэл (радикулит), булчингийн гэмтэл няцрал, хагалгааны ба гэмтлийн дараах өвдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ. Туншилтай бэлдмэлийг яс-булчингийн системийн үрэвслийн үед илрэх цочимог өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Хүчтэй цочимог өвдөлтийн үед 100мг тунгаар хоногт 1-2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Тарилга хэд хоног үргэлжилнэ. Эмчилгээний хангалттай үр нөлөө гарсны дараа бүрээс, шахмал, лаа хэлбэрүүдийг хэрэглэнэ.Бэлдмэлийн хоногийн дээд тунг 300мг.

    Анхааруулга:


    Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ.Кетопрофен, аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдэд хэт мэдрэг хүмүүс (урьд нь ацетилсалицилын хүчил хэрэглэх үед чонон хөрвөс, гуурсан хоолойн агчил, хамрын салстын үрэвсэл илэрч байсан хүмүүс Хоол боловсруулах замын өвчнүүдийн сэдрэл, элэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт ,цусны системийн өөрчлөлт (лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт) , шулуун гэдэсний шамбарам, үрэвсэл (лаа хэлбэрээр), Жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе , 15 хүртлэх насны хүүхэд хэрэглэхгүй.Анхааруулга! Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, хоол боловсруулах замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн уйланхай, зүрхний дутагдал, өндөр настай хүмүүс, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрүүлэлт, сэтгэц ба биеийн түргэн урвал шаардагдах ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө: Кетоналыг хэрэглэх явцад ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх зэрэг хоол боловсруулах замын хямрал тохиолдоно.Лаа эмийн хэлбэрийг хэрэглэж байгаа үед хорсох, дүлүүлэх, суулгах зэрэг хэсэг газрын шинжүүд илэрч болно. Ховор тохиолдолд хоол боловсруулах замаас цус алдах, шээхэд өвдөх, ядрах, толгой өвдөх ба эргэх, нойрмоглох, чих шуугих, арьсны харшлын урвал (загатнах, чонон хөрвөс) илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдана. Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Өвөрмөц ерөндөг байдаггүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart