My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Кетонал лаа 100мг №12 Лек

Кетопрофен
https://agarpharm.mn/web/image/product.template/131726/image_1920?unique=a87891f

26'110 26110.0 MNT 26'110

26'110 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Кетонал лаа 100мг №12 Лек

    26'110 ₮ 26'110 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэлийн үйлчлэгч бодис - Кетопрофен нь арахидоны хүчлийн метаболизмд оролцон улмаар простагландин нийлэгжих процесст оролцдог циклооксигеназа-1 (ЦОГ-1) ба циклооксигеназа-2 (ЦОГ-2) ферментийг саатуулж простагландин болон лейкотриены нийлэгжилтийг дарангуйлдаг.

    Найрлага, савалгаа:


    Кетопрофен 100мг №12

    Хэрэглэх заалт:


    Янз бүрийн шалтгаантай өвдөх ба үрэвсэх шинж тэмдэг бүхий дараах эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үе ясжих (остеоартроз), хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл (анкилозируюший спондилит), тулайн цочимог өвчин хөдлөл, хэрхийн гаралтай үений үрэвсэл, үений уутны үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл (тендосиновит), суудлын мэдрэлийн өвдөлт, булчингийн өвдөлт, нугасны ёзоорын үрэвсэл (радикулит), булчингийн гэмтэл няцрал, хагалгааны ба гэмтлийн дараах өвдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ. Туншилтай бэлдмэлийг яс-булчингийн системийн үрэвслийн үед илрэх цочимог өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


     Шулуун гэдэсний гүнд хийж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 100мг-ын 1 лааг хоногт 1-2 удаа хэрэглэнэ

    Анхааруулга:


    Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, хоол боловсруулах замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн уйланхай, зүрхний дутагдал, өндөр настай хүмүүс,    жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрүүлэлт, сэтгэц ба биеийн түргэн урвал шаардагдах ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart