My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Кетонал дуо 150мг шах №30 Лек

Кетопрофен
https://agarpharm.mn/web/image/product.template/131724/image_1920?unique=97cd2a2

32'090 32090.0 MNT 32'090

32'090 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Кетонал дуо 150мг шах №30 Лек

    32'090 ₮ 32'090 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Кетонал Дуо бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

    Найрлага, савалгаа:


    Кетопрофен 150мг №30

    Хэрэглэх заалт:


    Гэмтлийн дараах · Хагалгааны дараах · Сарын тэмдэг өвдөлттэй ирэх · Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт

    Хэрэглэх арга:


    Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Хооллох үед болон хоолны дараа 100мл-с багагүй хэмжээний ус болон сүүгээр даруулж хэрэглэнэ. Бүрээсийг хазаж зажилж хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хамгийн бага эмчилгээний тунгаар, өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага хугацаагаар хэрэглэжгаж нөлөөг нь багасгаж болно. Зөвлөж буй тун: Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд: Ердийн тун нь Кетонал Дуо 1 бүрээсийг (150мг кетопрофен) хоногт 1 удаа хэрэглэнэ. Кетопрофены хоногийн дээд тун нь 200мг. Кетопрофеныг 150мг-р хоногт 1 удаа хэрэглэх эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Хоногийн дээд тунгаас их тунгаар хэрэглэхгүй. Кетопрофены хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөг багасгахын тулд ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Настангууд: Өндөр настай өвчтөнд илрэх гаж нөлөө нь хүнд явцтай үр дагаварт илүү хүргэж болно. Хэрэв стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх шаардлага гарвал хамгийн бага тунгаар хэрэглэх ба эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд өвчтөнд хоол боловсруулах замаас цус алдалт илрэх эрсдлийг хянаж ажиглана. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд кетопрофеныг хамгийн бага хоногийн тунгаар хэрэглэх шаардлагатай ба учир нь тэрээр эмчилгээний хүссэн үр нөлөө үзүүлнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: Хүнд явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд кетопрофены тунг тохируулж багасгах хэрэгтэй. Хүүхдийн хэрэглээ: Кетонал Дуо бэлдмэлийг 15 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй. (цээрлэлт гэсэн хэсгийг үз)

    Анхааруулга:


    Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхийг цээрлэнэ. Кетопрофен, аспирин болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдэдхэт мэдрэг хүмүүс (урьд нь ацетилсалицилын хүчил хэрэглэх үед чонон хервес,гуурсан хоолойн агчил, хамрын салстын үрэвсэл илэрч байсан хүмүүс) Хоол боловсруулах замын евчнүүдийн сэдрэл Элэг ба беерний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт Цусны системийн өөрчлөлт (лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт)  Жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе, 15 хүртлэх насны хүүхэд. Анхааруулга: Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, хоол боловсруулах замын эмгэг, гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн уйланхай, зүрхний дутагдал, өндөр настай хүмүүс, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Автомашин жолоодох, машин механизмтай ажиллах зэрэг анхаарал төвлөрүүлэлт, сэтгэц ба биеийн түргэн урвал шаардагдах ажил эрхэлдэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart