Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Индометацин 25мг шах №30 Софарма

https://agarpharm.mn/web/image/product.template/131720/image_1920?unique=05689f3

7'990.00 ₮ 7990.0 MNT 7'990.00 ₮

7'990.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Индометацин нь наркозын бус үйлдэлтэй буюу стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагдах бөгөөд үрэвслийн эсрэг үйлдлээр салицилатууд (ацетилсалицилат, натрийн салицилат) болон пиразолоны уламжлалын (фенилбутазон, бутапирин) бэлдмэлүүдээс илүү.

    Найрлага, савалгаа:


    Индометацин 25мг №30

    Хэрэглэх заалт:


    Индометациныг үений үрэвсэлт өвчнүүд (хэрхийн гаралтай полиартрит, Бехтеревийн өвчин, хайрст үлд болон тулайн гаралтай бусад хэлбэрийн үений гэмтэл), үе орчмын эдийн үрэвсэлт өвчнүүд, өвдөлт ба үрэвсэл дагалдсан үений сөнөрөлт өвчнүүд, бэртэл гэмтэл (няцрал, үений суналт, мултрал) зэргийн үед тус тус хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсдэд: Хөнгөн болон хүндэвтэр явцтай хэрхийн гаралтай үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, остеоартрит зэргийн үед эхлээд хоногт 25-50мг тунгаар хэрэглэнэ. Зохимж сайн байвал тунг хоногт 25-50мг-р эмчилгээний үр нөлөө илэртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 150-200мг Хүүхдэд: 14-өөс доош насны хүүхдэд индометациныг хэрэглэхгүй. 14-өөс дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4мг/кг

    Анхааруулга:


    Индометациныг дараах тохиолдуудад хэрэглэхийг цээрлэнэ: Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс Ацетилсалицилын хүчил болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмүүдийг хэрэглэсэнтэй холбоотойгоор үүссэн хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, чонон хөрвөс болон бронхын багтрааны өвчин хөдлөлийн үе. Ходоодны шархлаа өвчний хурцдал үе, ходоодны шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл Элэг ба бөөрний хүнд явцтай өвчнүүд Жирэмсэн үе 14-өөс доош насны хүүхэд Онцгой анхааруулга ба болгоомжлол: Хэрэв та индометацин хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй. Индометациныг 14-өөс дээш насны болон настай өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэх бөгөөд энэ үед элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай. Бэлдмэлийн хэрэглэх тун өвчтөн тус бүрд өвөрмөц байна. Гаж нөлөө үүсэхээс сэргийлж бага тунгаар хэрэглэнэ. Хоол боловсруулах замын өвчтэй хүмүүст маш болгоомжтой хэрэглэнэ. Хэвлий, ходоод орчмоор өвдөх болон далд цус алдалт үүсэж буй эсэхийг эмчилгээний явцад зайлшгүй хянана. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, тамхи татах, тураалтай өвчтөн, өндөр настан, индометациныг ацетилсалицилын хүчил болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмүүдтэй хамт хэрэглэх зэрэг тохиолдлуудад гарах эрсдэл улам ихсэнэ. Энэ үед гаж нөлөө илрэх ба анхны урьдчилсан шинж тэмдэггүй ч явагдаж болно. Бөөрний хүнд явцтай гэмтэл үүсгэж болзошгүй тул бөөрний өвчтэй хүмүүст индометациныг болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд бага тунгаар богино хугацаагаар хэрэглэх бөгөөд зарим лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдийг зайлшгүй хянана. Чихрийн шижин, зүрхний зогсонгишилт дутагдал, септицеми, сэтгэл гутрал, эпилепси, сэтгэцийн өөрчлөлт, паркинсонизм зэрэг өвчнүүдийн үед үндсэн өвчний явцыг улам хүндрүүлж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Индометацин бие махбодод шингэн хуримтлуулах тул зүрх судасны өвчин болон артерийн даралт ихсэх өвчнийг гүнзгийрүүлж болзошгүй. Бэлдмэл тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлах ба цус гоожих хугацааг уртасгадаг учир цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй хүмүүст гаж нөлөө үүсэж болно. Элэгний өвчнүүдийн үед элэгний ферментүүд ихсэж болзошгүй тул байнга хянах шаардлагатай. Индометацины эмчилгээ нь ерөндгийн жирэмслэлтээс хамгаалах үйлдлийг багасгана. Индометацин нь үр тогтолтонд нөлөөлж болзошгүй тул жирэмсэн болох гэж буй эмэгтэйчүүдэд бэлдмэлийг хэрэглэхгүй. Жирэмсэн болоход асуудалтай байгаа үед болон үргүйдлийг тогтоох шинжилгээний үед тус тус индометацины эмчилгээг зогсооно