My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Иммунал 80мг шах №20 Лек

Эхинацеи пурпура
https://agarpharm.mn/web/image/product.template/131691/image_1920?unique=9317a35

21'290 21290.0 MNT 21'290

21'290 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Иммунал 80мг шах №20 Лек

    21'290 ₮ 21'290 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Иммунал нь эхинаци эмийн ургамлаас гаргаж авсан дархлал идэвхжүүлэх бэлдмэл Эхинаци нь бие махбодын хамгаалах чадварыг хүчжүүлэх өвөрмөц бус идэвхжүүлэх бодис агуулна Бэлдмэл лейкоцитын (гранулоцит)-ын тоог олшруулах, бие махбодын фагоцитозын процессыг сайжруулах, өвчин үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж устгах үйлдэл тус тус үзүүлнэ. Мөн уг ургамлын өвс вирусын (томуу болон хомхойн) эсрэг нөлөөтэй болох нь тогтоогдсон

    Найрлага, савалгаа:


    Эхинацеи пурпура 80мг

    Хэрэглэх заалт:


    Эхинацийн шүүсийг хүндрээгүй цочимог халдварт өвчнүүд, ханиадаар өвчлөмтгий хүмүүс, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн архаг халдварт өвчний үед удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэж байгаа дархлаа нь суларсан хүмүүст хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Иммуналыг эмчилгээний үр нөлөө гаргах зорилгоор 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг тохируулахын тулд савлалт бүрт хэмжээс бүхий тунгийн дусаагуур байдаг. Дуслыг хэрэглэхийн өмнө бага зэргийн усаар шингэрүүлнэ Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 2,5мл-р хоногт 3 удаа ууна. 6-12 насны хүүхдэд 1,5мл-р хоногт 3 удаа; 1-6 настай хүүхдэд 1мл-р хоногт 3 удаа хэрэглэнэ.Ээлж эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 8 долоо хоног Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Иммунал болон ямар нэгэн эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй

    Анхааруулга:


    Ямар ч эмийг хэрэглэхэд илэрч болзошгүйтэй адил Иммунал шахмалыг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болзошгүй ч хүн бүрт илэрдэггүй. Гаж нөлөөний давтамж тодорхойгүй бөгөөд зарим тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал (тууралт гарах, загатнах, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн бөглөрөлтөт агчил), ангио-невротик хаван, Квинкийн хаван, Стивенса–Джонсоны хам шинж, анафилаксийн шок зэрэг юм. Дээрх тохиолдолд бэлдмэл хэрэглэхийг зогсоож эмчлэгч эмчдээ хандана уу. Бэлдмэлийг атопитой өвчтөн хэрэглэхэд харшлын урвал илэрч болзошгүй. Аутоиммуны өвчинтэй холбоотойгоор гаж нөлөө илэрч болзошгүй (тархмал хатуурал, зангилаат эритема, аутоиммуны тромбоцитопени, Эвансын хам шинж, бөөрны сувганцарын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой Шегрены хам шинж). Бэлдмэлийг удаан хугацаагаар ( 8 долоо хоногоос дээш) хэрэглэхэд лейкоцитын тоо цөөрнө. Хэрэв дээр дурьдагдсан болон дурьдагдаагүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид хандана уу.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart