My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Эргоферон шах №20 Материа

Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител + цэвэршүүлсэн гистамины антител + цэвэршүүлсэн ЦД4 антител
https://agarpharm.mn/web/image/product.template/131506/image_1920?unique=aed7533

23'690 23690.0 MNT 23'690

23'690 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Эргоферон шах №20 Материа

    23'690 ₮ 23'690 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Эргоферон нь вирусын эсрэг, дархлаа дэмжих, гистамины эсрэг, үрэвслийн эсрэг зэрэг фармакологийн үйлдэлтэй бэлдмэл. Туршилт судалгаа болон эмнэл зүйн судалгаагаар эргофероны бүрэлдэхүүн хэсгүүд нь вирусын шалтгаант дараах халдварт өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй болох нь тогтоогдсон: томуу А, томуу В, амьсгалын замын вирусын цочмог халдвар (парагрипп, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирус-р үүсгэгдсэн) герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз), вирусын шалтгаант гэдэсний цочмог халдвар (калицивирус, коронавирус, ротавирус, энтеровирус-р үүсгэгдсэн), энтеровирусын ба менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит. Бэлдмэлийг бактерийн халдварын (хуурамч сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн халдварыг оруулаад)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ. Бэлдмэлийг вакцины өмнө болон дараа хэрэглэснээр вакцины үр дүн ихсэх бөгөөд вакцины дараа дархлаа тогтох үед томуу болон амьсгалын замын вирусын цочмог халдвараас өвөрмөц бусаар сэргийлнэ. Эргоферон нь томуугийн бус шалтгаант амьсгалын замын вирусын цочмог халдвараас сэргийлэх бөгөөд түүнчлэн вакцины дараа тохиолдлын өвчин үүсэхээс мөн сэргийлнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдлийн механизм нь CD4 рецепторын үйл ажиллагааны идэвхийг ихэсгэх, гамма интерфероны (ИНФ-ᵧ) рецептор, гистамины рецепторт нөлөөлөх байдлаар тус тус нөхцөлдөнө. Үүний дүнд илэрхий дархлаа тэтгэх үйлдэл илэрнэ.

    Найрлага, савалгаа:


    Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител + цэвэршүүлсэн гистамины антител + цэвэршүүлсэн ЦД4 антител 0.006г+0.006г+0.006г №20

    Хэрэглэх заалт:


    Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. А ба В томуугийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт Парагриппын вирус, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын вирусын цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт. Герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз)-ын эмчилгээ ба сэргийлэлт. Вирусын шалтгаант (калицивирус, аденовирус, коронавирус, ротавирус, энтеровирус-р үүсгэгдсэн) гэдэсний цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт Энтеровирусын болон менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит. Бэлдмэлийг бактерийн халдварын (хуурамч сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (ялангуяа хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Бэлдмэлийг хооллоогүй үед хэрэглэнэ. Шахмалыг залгилгүйгээр бүрэн уустал нь амандаа шимж хэрэглэнэ. 6 сараас дээш насны хүүхэд: Бэлдмэлийг бага насны хүүхдэд хэрэглэхдээ (6 сараас 3 хүртэл насны) шахмалыг тасалгааны хэмд хөргөсөн бага хэмжээний (1 хоолны халбага) буцалсан усанд уусгахыг зөвлөнө. Эмчилгээний эхний өдөр 8 шахмалыг дараах схемээр хэрэглэнэ: Эхний 2 цагт 1 шахмалаар 30 минут тутамд хэрэглэх (2 цагт нийт 5 шахмал) ба дараа нь уг өдрийн туршид дахин адил цагийн зайтайгаар 1 шахмалаар 3 удаа хэрэглэнэ. 2 дахь хоног болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ. Вирусын гаралтай халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хоногт 1-2 шахмалыг хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний зөвлөж буй үргэлжлэх хугацаа хүн бүрт өвөрмөц байх бөгөөд 1-6 сар үргэлжилж болно. Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

    Анхааруулга:


    Гаж нөлөө: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал илэрч болно.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart