My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Анаферон шах №20 /том хүн/ Материа

Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител + цэвэршүүлсэн гистамины антител + цэвэршүүлсэн ЦД4 антител
https://agarpharm.mn/web/image/product.template/131499/image_1920?unique=97cd2a2

16'490 16490.0 MNT 16'490

16'490 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Анаферон шах №20 /том хүн/ Материа

    16'490 ₮ 16'490 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг үйлдэл үзүүлнэ. Туршилтын болон эмнэлзүйн судалгаагаар томуугийн вирус, парагрипп, 1 ба 2 типийн энгийн хомхойн вирус (уруулын ба бэлэг эрхтний хомхой), бусад хомхойн вирус (салхин цэцэг, халдварт мононуклеоз), энтеровирус, хачигт энцефалитын вирус, ротавирус, коронавирус, калицивирус, аденовирус, РС вирус (респираторно синцитиаль) зэрэгт үр дүнтэй болох нь тогтоогдсон.Бэлдмэл гэмтсэн эдийн вирусын концентрацийг багасгах ба дотоод интерферон ба цитокины системд нөлөөлж дотоодийн “эрт үеийн” α/β интерферон ба гамма интерфероны үүсэлтийг идэвхжүүлдэг. Эсийн ба шингэний дархлааны урвалыг идэвхжүүлнэ. Антителын ялгаралтыг (шүүрлийн IgA) ихэсгэхийн зэрэгцээ Т- эффектор ба Т-хелпер (Тх) эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн харьцааг хэвийн болгоно. Тх болон дархлааны хариу урвалд оролцдог бусад эсийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулдаг. Дархлааны хариу урвалын Тх1 ба Тх2 холимог хэлбэрийг идэвхжүүлдэг: Тх1 (ИНФү, ИЛ-2) ба Тх2 (ИЛ-4, 10) цитокины ялгаралтыг ихэсгэх бөгөөд Тх1/Тх2 идэвхийн тэнцвэрийг хэвийн болгоно. Түүнчлэн фагоцит болон бие махбодын киллер эсийн үйл ажиллагааны идэвхийг сайжруулдаг. Мутацийн эсрэг үйлдэлтэй.

    Найрлага, савалгаа:


    Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0.003г №20

    Хэрэглэх заалт:


    Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд Хомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. 1 сартай хүүхэд. Бага насны хүүхдэд (1сараас 3 нас хүртэл) шахмалыг бага хэмжээний (1 хоолны халбага) буцалсан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ. Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар, хомхойн вирусын халдвар, мэдрэлийн халдвар: Эмчилгээний эхний өдөр 8 шахмалыг дараах схемээр ууна: Эхний 2 цагт 1 шахмалыг 30 минутын зайтай хэрэглэнэ (нийт 5 шахмалыг 2 цагт ууна), дараа нь тухайн өдөр дахин 1 шахмалыг ижил цагийн зайтай 3 удаа хэрэглэнэ. Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ. Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана. Халдварын тархалтын улирлын үед урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 удаа 1-3 сар хэрэглэнэ. Бэлэг эрхтний хомхой: Цочмог шинж бүхий халдварын үед ижил цагийн зайтайгаар дараах схемээр хэрэглэнэ. Эхний 3 өдөр 1 шахмалаар хоногт 8 удаа, цаашдаа 1 шахмалаар хоногт 4 удаа 3 долоо хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ. Архаг явцтай хомхойн вирусын халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа хүн бүрт янз бүр байх бөгөөд 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэж болно. Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний үед дархлал хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ. Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээний бусад эмтэй хамт хэрэглэж болно.

    Анхааруулга:


    Анафероныг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд, 18-с доош насны өвчтөнд анафероны хүүхдэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart