My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Амизон 125мг шах №10 Монгол фарм

Энисамийн йодид
https://agarpharm.mn/web/image/product.template/131496/image_1920?unique=efd5370

10'590 10590.0 MNT 10'590

10'590 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Амизон 125мг шах №10 Монгол фарм

    10'590 ₮ 10'590 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Никотины хүчлийн уламжлал. Ханиадын вирүсыг дарангуйлах үйлдэл үзүүлдэг ба интерферон идэвхижүүлэх шинж чанартай, бие махбодын вирүсийн халдварыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг, халуун бууруулах ба өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.

    Найрлага, савалгаа:


    Идэвхитэй найрлага: Амизон (энисамиум йодид). 1 шахмалд амизон (энисамиум йодид) 125 мг (0.125 гр), 250 мг (0.25 гр) агуулагдана. Туслах бодис:Лактоз моногидрат, бичил талстат целлюлоз, повидон, натрийн кроскармелоз, кальцийн стеарат. Бүрхүүл:OPADRY II Clear 85F19250 (полиэтиленгликоль, полисорбат 80, нийлмэл винилийн спирт, тальк)

    Хэрэглэх заалт:


    Өвчнөөс сэргийлэх болон эмчлэх зорилгоор: Ханиад, амьсгалын замын вирүсийн өвчлөл, халдварт мононуклеоз, улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, халдварт гахай хавдар, феллиноз (муурын маажилтын шархлаат өвчин). А, Е гепатитийн өвөрмөц бус урьдчилан сэргийлэх эмчилгээнд. - Цогц эмчилгээний зорилгоор: Вирүс, вирүс – бактери болон бактерийн шалтгаанд уушгины хатгаа ба хоолойн ангин, арьс – мөчдийн хэлбэрээр илрэх эризипелоид, вирүсийн шалтгаант менингит болон менингоэнцефалит, херпесийн халдвар, элэгний үрэвсэл А, Е, өвдөлтийн хам шинжтэй остеохондроз, нурууны нугалам хоорондын ивэрхий, үений үрэвсэл, мэдрэлийн өвдөлт.

    Хэрэглэх арга:


    Амизоныг хоол идсэний дараа зажилалгүй залгиж хэрэглэнэ. Нэг удаа уух дээд тун – 1000 мг, хоногийн тун – 2000 мг. Ээлж эмчилгээг өвчний үүсгэгч болон хүнд хөнгөнөөс нь хамааруулан 5 – 30 хоног хийнэ.Ханиад болон амьсгалын замын вирүсийн шалтгаант өвчин Эмчилгээ. Насанд хүрэгсэд болон 12 дээш настай хүүхдэд 250 – 500 мг тунгаар өдөрт 2 – 4 удаа, 5 – 7 хоног ууна. 6 – 12 настай хүүхдэд 125 мг тунгаар өдөрт 2 – 3 удаа, 5 – 7 хоног ууна. Урьдчилан сэргийлэх. Насанд хүрэгсэд болон 16 дээш настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар, 3 – 5 хоног ууна. Цаашид 250 мг тунгаар 2 – 3 өдөрт 1 удаа, 2 – 3 хоног ууна. 6 – 12 настай хүүхдэд өдөрт 125 мг тунгаар 2 – 3 хоног ууна. 12 – 16 настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар 2 – 3 долоо хоногууна.

    Анхааруулга:


    Уг бэлдмэлийн найрлагад буй йод болон бусад нэмэлт найрлагад хэт мэдрэг бол. Өвчний түүхэндээ харшилтай эсэхээс үл хамааран харшлын урвал явагдаж болзошгүй хүмүүст хэрэглэж болохгүй. Хүнд хэлбэрийн элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст хэрэглэж болохгүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart