Флебодиа 600мг шах №30 Вэлл бий
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Хоол боловсруулах замаар түргэн шимэгдэн, бэлдмэлийг ууснаас хойш 2 цагийн дараа цусны сийвэнд илрэх ба 5 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Бэлдмэл нь хөндийн венүүд болон доод мөчний арьсан доорхи венийн судасны ханын бүх давхаргад жигд тархан, хуримтлагдах ба бага хэмжээгээр уушиг, бөөр, элэг болон бусад эдүүдэд хуримтлагдана. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш диосмин болон түүний метаболитуудын концентраци нь 9 цагийн дараа венийн судсанд хамгийн дээд хэмжээнд хүрэх ба 96 цагийн турш хадгалагдана. Бэлдмэлийн 79% шээсээр, өтгөнтэй- 11%, цөстэй 2,4% тус тус ялгарна.
Диосмин 600мг №30
Доод мөчний венийн судасны өргөсөлтийн үед, доод мөчний тунгалаг-венийн архаг дутагдлын үед, шамбарам /геморрой/, гадна бэлэг эрхтний венийн судасны өргөсөл, түрүү булчирхайн архаг үрэвсэл, бичил эргэлтийн алдагдал, бөөрний мэс заслын практикт тус тус хэрэглэнэ
Ууж хэрэглэнэ. Доод мөчний венийн судасны өргөсөлт, вен-тунгалагийн архаг дутагдлын эхэн үед (хөл хүндрэх)хоногт 1 шахмалыг өглөө хоол идэхийн өмнө 2 сарын турш, вен-тунгалагийн архаг дутагдлын хүнд үед (хавагнах, өвдөх, татах ба бусад) 3-4 сарын турш, тэжээлийн өөрчлөлт болон шархны үед 6 сар түүнээс дээш хугацаагаар тус тус эмчилгээг үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээг 2-3 сарын дараа давтана.Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэх ба цаашид шаардлагатай бол өдөрт 1 шахмалаар 1-2 сарын турш ууна.
Жирэмсний II, III дахь гурван сарын үед вен-тунгалагийн архаг дутагдлын эмчилгээнд өдөрт 1 шахмалыг уух ба төрөх хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсооно.
Хэрвээ хэд хэдэн удаа уухаа мартсан бол ердийн тунгаар үргэлжлүүлнэ.
Хэрвээ хэд хэдэн удаагийн тунг уухаа мартсан бол ердийн тунгаар үргэлжлүүлнэ
Шамбарамын эмчилгээнд бусад бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэж болно
Хориглох заалт: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс, хөхүүл эхчүүд болон 18-аас доош насныхан хэрэглэхийг цээрлэнэ
Гаж нөлөө: Ховор тохиолдолд хоол боловсруулах замын хямрал, төв мэдрэлийн системийн талаас толгой өвдөх зэрэг шинж илэрч болох ба энэ үед эмчилгээг завсарлах шаардлагатай
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.