Панангин шах 25мг №50 Гедеон
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд эдгээр нь олон тооны ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эсийн дотоод бүтэц болон макромолекулын хоорондын холбоос үүсэлтэнд, түүнчлэн булчингийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаа нь зүрхний булчингийн агших чадварт нөлөөлдөг.
Калийн аспартат + магнийн аспартат 400мг+452мг-10мл
Зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалт болон зүрхний архаг эмгэг зүрхний дутагдал, инфарктын дараах үед нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ. Хуруувчин цэцгийн бэлдмэлтэй нэмэгдэл эмчилгээнд хавсарч хэрэглэнэ.
Бэлдмэлийг зөвхөн судсаар тарьж хэрэглэнэ. 1-2 ампулыг 5%-ийн глюкозын уусмалд шингэлж судсаар, дуслаар аажим тарина. Шаардлагатай гэж үзвэл уг тунг 4-6 цагийн дараа давтан тарьж болно.
Ямар нэгэн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс заавал зөвөлгөө авах шаардлагатай.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.