Панангин форте №60 Гедеон
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд эдгээр нь олон тооны ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эсийн дотоод бүтэц болон макромолекулын хоорондын холбоос үүсэлтэнд, түүнчлэн булчингийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаа нь зүрхний булчингийн агших чадварт нөлөөлдөг.
Дотоод аспарагинат нь ионы зөөгч байдлаар үйлчилдэг: эстэй адил төст чанар өндөр байдаг ба түүний давс бага зэрэг диссоциацлагддаг учир бүрдэл хэлбэрээр эсэд амархан нэвтэрдэг. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг.
Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл ихэсдэг.
Калийн аспартат + Магнийн аспартат 316мг+280мг
Панангины найрлаганд агуулагдаж байгаа үйлчлэгч бодис нь бие махбодид олон төрлийн бодисын солилцооны урвал, мэдрэлийн үйл ажиллагаа, булчингийн агших үйл ажиллагаа, зүрх судасны системд чухал нөлөөтэй.
Бэлдмэлийг зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал болон инфарктын дараах үеийн нэмэлт эмчилгээ), зүрхний хэм алдалтын үед хэрэглэнэ.
Магни болон калийг бие махбодид нөхөх хэлбэрээр хэрэглэнэ.
Хэрэв эмчлэгч эмч яаж хэрэглэх талаар тодорхой мэдээлэл хэлж өгөөгүй тохиолдолд дараах зарчмаар хэрэглэнэ.
1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Шаарлагатай бол нэг удаа 3 шахмалаар өдөрт 3 удаа болгож тунг ихэсгэж хэрэглэнэ.
Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь панангины үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.
Ямар нэгэн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс заавал зөвөлгөө авах шаардлагатай.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.