My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Панангин форте №60 Гедеон

Калийн аспартат + Магнийн аспартат
https://agarpharm.mn/web/image/product.template/131233/image_1920?unique=97cd2a2

24'310 24310.0 MNT 24'310

24'310 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Панангин форте №60 Гедеон

    24'310 ₮ 24'310 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд эдгээр нь олон тооны ферментийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эсийн дотоод бүтэц болон макромолекулын хоорондын холбоос үүсэлтэнд, түүнчлэн булчингийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаа нь зүрхний булчингийн агших чадварт нөлөөлдөг. Дотоод аспарагинат нь ионы зөөгч байдлаар үйлчилдэг: эстэй адил төст чанар өндөр байдаг ба түүний давс бага зэрэг диссоциацлагддаг учир бүрдэл хэлбэрээр эсэд амархан нэвтэрдэг. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг. Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдэл ихэсдэг.

    Найрлага, савалгаа:


    Калийн аспартат + Магнийн аспартат 316мг+280мг

    Хэрэглэх заалт:


    Панангины найрлаганд агуулагдаж байгаа үйлчлэгч бодис нь бие махбодид олон төрлийн бодисын солилцооны урвал, мэдрэлийн үйл ажиллагаа, булчингийн агших үйл ажиллагаа, зүрх судасны системд чухал нөлөөтэй. Бэлдмэлийг зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал болон инфарктын дараах үеийн нэмэлт эмчилгээ), зүрхний хэм алдалтын үед хэрэглэнэ. Магни болон калийг бие махбодид нөхөх хэлбэрээр хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Хэрэв эмчлэгч эмч яаж хэрэглэх талаар тодорхой мэдээлэл хэлж өгөөгүй тохиолдолд дараах зарчмаар хэрэглэнэ. 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Шаарлагатай бол нэг удаа 3 шахмалаар өдөрт 3 удаа болгож тунг ихэсгэж хэрэглэнэ. Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь панангины үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.

    Анхааруулга:


    Ямар нэгэн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс заавал зөвөлгөө авах шаардлагатай. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart