Аспирин 81 шах №100 Монос
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Фармакологийн үйлдэл: Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм
Аспирин 81мг шахмал эм нь тромбоцитын бөөгнөрлийг дарангуйлж цус шингэлж цусны урсгалыг сайжруулна.
Ацетилсалицилийн хүчил 81мг
Зүрхний тогтворгүй бах
Том судсанд хагалгаа хийсний дараа (гол судсыг титэм судастай тойруулан залгах, арьсаар дамжуулан титэм судсыг хөндийгөөр нь нөхөн сэргээх)
Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, шигдээс дахихаас урьдчилан сэргийлэх
Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх
Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ
1 шахмалыг өдөрт 1 удаа хоол идсэний дараа их хэмжээний усаар даруулж ууна
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: FDA-D. Жирэмсний эхний болон сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно. Ацетилсалицилийн хүчил болон түүний задралын бүтээгдэхүүнүүд хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл үед хэрэглэхгүй
Гаж нөлөө: Аюулхай, ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал (дотор муухайрах, бөөлжих, суулгах), харшлын халууралт, хамрын салстын хаван зэрэг гаж нөлөө илэрч болохоос гадна гуурсан хоолойн багтраатай өвчтөнд хэрэглэхэд уг өвчин сэдэрч болзошгүй
Цээрлэлт: Ацетилсалицилийн хүчил болон бусад салицилатуудад хэт мэдрэг хүмүүс, цусархаг шүүдэст эмзэгшил, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлааны хурц үед, жирэмсний эхний ба сүүлийн 3 сард тус тус хэрэглэхийг цээрлэнэ
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.