БоБотик дусал 30мл
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Симетиконыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар шимэгдэхгүй бөгөөд өөрчлөгдөхгүй хэлбэрээр өтгөнөөр ялгарч гарна. Химийнхээ бүтцээсээ хамаарч симетикон нь ХБЗ-ын бичилбиетэн, фермент болон гэдэсний салст бүрхүүлд нөлөөлөхгүй. Хоолны шимэгдэлтийг бууруулахгүй бөгөөд ходоодны хүчлийн хэмжээ болон үйлчилгээнд нөлөөлөхгүй.
идэвхтэй бодис: 66,66мг симетикон (30% цийдмэг хэлбэрээр),
ХБЗ-д их хэмжээний хий үүсэх, хуримтлагдах (хэвлийн хөндий дүүрсэн мэт мэдрэмж төрж цардаах, эмзэглэх, их хэмжээний агаар залгих, гэдэс дүүрэх, хагалгааны дараах үе, Ремгельдийн хам шинж).Хоол боловсруулах замын хямралХэвлийн болон бага аарцгийн хөндийн эрхтний шинжилгээнд бэлтгэх (рентген, сонографи, гастроскопи, дуоденоскопиийн үед хөөс үүсэхээс урьдчилан сэргийлнэ)Хоёр контрасттай зураг авахын тулд тодосгогч бодисийн хөвмөл дээр нэмэлт маягаар хэрэглэнэУгаалгын бодисийн хурц хордлогын үед хөөсийг устгах зорилгоор хэрэглэнэ
Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө 1 төрлийн цийдмэг болтол нь сайтар сэгсэрнэ
ХБЗ-д хий ихээр үүсэх, хуримтлагдах
Боботикийг ихэвчлэн хоолны дараа өдөрт 3 удаа болон унтахаас өмнө хэрэглэнэ:
-хөхүүл хүүхэд - 2нас хүртэл: 8 дуслаар (20мг симетикон) хоногт 4 удаа
-2-6 настай хүүхэд 14 дуслаар (35мг симетикон) хоногт 4 удаа
-6-аас дээш настай хүүхэд ба насанд хүрэгчид 16 дуслаар (40мг симетикон) хоногт 4 удаа
Шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.
Бэлдмэлийн найрлага дахь будагч бодис улбар шар (Е110)-т хэт мэдрэг хүмүүст бронхын багтраа зэрэг харшлын урвал илэрч болно. Түүнчлэн ацетилсалицилын хүчилд харшилтай хүмүүст харшлын урвал мөн ажиглагдаж болно. Хүүхдийн практикт эспумизаны хэрэглээ: Нярай болон 6 хүртлэх насны хүүхдэд Эспумизан 40 цийдмэгийг хэрэглэж болно.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.