My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Хорсол 200мл Тавин-Ус

Шингэн нөхөх бэлдмэл
https://agarpharm.mn/web/image/product.template/131064/image_1920?unique=6ec7add

590 590.0 MNT 590

590 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Уг бэлдмэл нь шингэн их хэмжээгээр алдаж, усгүйжсэн бие махбодид шингэн нөхөх, ус ба электролитийн тэнцвэрт байдлыг хэвийн болгох, ацидозыг багасгах үйлдэл үзүүлнэ. Судсаар юүлсний дараа эсийн дотор ба эс завсрын зайд түргэн хүрэх бөгөөд хэрэглэснээс хойш 1 цагийн дараа хэрэглэсэн тунгийн хагас нь цусанд үлддэг. Шээсний ялгаралтыг ихэсгэж бөөрөөр түргэн гадагшилна.

    Найрлага, савалгаа:


    Натрийн хлорид 0.52 г, калийн хлорид 0.3 г, натрийн цитрат 0.58 г, глюкоз 2.7 г тус тус агуулсан глюкоз-электролитийн холимог.

    Хэрэглэх заалт:


    Цочмог суулгалтын улмаас усгүйжсэн буюу ус-давсны тэнцвэрт байдал алдагдсан эмгэгийн үед хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Хэрэглэхийн өмнө буцалгаж хөргөсөн /35-400С/, 200 мл усанд ууттай нунтгийг бүгдийг нь хийж бүрэн уустал хутган, уусмал бэлтгэнэ. Суулгалтын үед насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд 50-100 мл-ээр 3-5 минутын зайтай уулгана. Нярай болон бага насны хүүхдэд 4-6 цагийн турш 1-2 цайны халбагаар 5-10 минутын зайтай уулгана. (Хөнгөн явцтай суулгалтын үед хоногт 40-50 мл/кг, дунд зэргийн явцтай суулгалтын үед хоногт 80-100 мл/кг хэрэглэнэ). Цаашид ус давсны тэнцвэрт байдал хэвийн болох буюу суулгалт зогстол хоногт 80-100 мл/кг тунгаар хэрэглэнэ. Бусад шалтгаанаар ус-давсны тэнцвэрт байдал өөрчлөгдсөн үед (өвчний байдлаас хамаарч) 100-150 мл-ээс 500-900 мл хүртэл уусмалыг эхний 30 минутын турш уулгаад дараа нь дээрх тунгаар 40 минутын зайтайгаар өвчний шинж тэмдэг арилтал буюу ус давсны тэнцвэрт байдал хэвийн болтол хэрэглэнэ.

    Анхааруулга:


    Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй, чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart