Ренни шах оранж №24 Байер
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Цээж хорсолтыг намдаана.Алюминий агуулаагүй, хүчиллэг сөргөө ба цээж хорсох үед хэрэглэнэ.
Кальцийн карбонат + Магнийн карбонат 680мг+80мг №24
Шахмалыг амандаа бүрэн уустал нь байлгах буюу эсвэл зажилж болно.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: нэг удаагийн тун нь 1-2 шахмал бөгөөд өвдөлтийн үед хоногт 4-8 шахмал хэрэглэнэ. Хүчтэй өвдөлтийн үед бэлдмэлийн тунг богино хугацаанд хоногт 12 хүртэл шахмал болгон ихэсгэж болно. Бэлдмэлийг хэрэглэх үргэлжилэх хугацаа нь 10 өдрөөс хэтрэхгүй байна.
Реннийг нефрокальциноз, хүнд явцтай бөөрний дутагдал, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, шээстэй кальци ихээр ялгарах, цусан дахь фосфатын хэмжээ багасах, фруктоз зохидоггүй, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал, сахароз-изомальтозын дутагдал зэрэг удамшлын эмгэг, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, булчин сульдал, гэдэсний түгжрэл зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.