My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Мотилиум 10мг шах №30

Домперидон
https://agarpharm.mn/web/image/product.template/131046/image_1920?unique=3213b39

37'090 37090.0 MNT 37'090

37'090 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Мотилиум 10мг шах №30

    37'090 ₮ 37'090 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бөөлжилтийн эсрэг бэлдмэл- төвийн дофамины рецепторыг хориглогч.

    Найрлага, савалгаа:


    Домперидон 10мг

    Хэрэглэх заалт:


    Ходоодны хоосрох процесс удаашрах, ходоод ба улаан хоолойн сөөргөө, улаан хоолойн үрэвсэл зэргийн үед байнга илэрдэг хоол боловсруулах замын хямралын бүрдэл шинж:аюулхай орчим дүүрэх, цатгалдах, хэвлийгээр дүүрэх мэдрэмж төрөх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, хэхрүүлэх, гэдэс дүүрэх,дотор муухайрах, бөөлжих,цээж хорсох, ходоодны агууламжтай болон агууламжгүй хэхрэх. 2. Туяа эмчилгээ, эмийн эмчилгээ, хоолны дэглэм алдагдсантай холбоотойгоор үүссэн, халдварын гаралтай үйл ажиллагааны болон органик дотор муухайралт ба бөөлжилт. Мөн тусгай заалтаар буюу паркинсоны өвчний үед дофамины агонист бэлдмэлийг (бромокриптин, леводопа зэрэг) хэрэглэх үед үүссэн дотор муухайралт, бөөлжилтийн үед хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Ууж хэрэглэнэ. Мотилиум шахмалыг хоол идэхээс өмнө хэрэглэх ба хоолны дараа хэрэглэсэн тохиолдолд домперидоны шимэгдэлт удааширч болно. Бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгүйгээр 28 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд, 35 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдэд: 10мг-ийн 1-2 шахмалаар хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь 80мг буюу 8 шахмал. 12-оос доош насны хүүхэд 35 кг ба түүнээс доош жинтэй хүүхдэд: 0,25-0,5мг-аар нэг кг жинд бодож өдөрт 3-4 удаа хэрэглэнэ. Домперидоны хоногийн дээд тун нь 2,4мг/кг ба 8 шахмалаас (80мг) хэтрүүлж болохгүй. Хүүхдэд хэрэглэх нь:Мотилиум шахмалыг зөвхөн насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны 35 кг ба түүнээс багагүй жинтэй хүүхдэд хэрэглэх ба хүүхдийн практикт Мотилиум хөвмөлийг хэрэглэх нь зүйтэй. Бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэх нь:Мотилиум бэлдмэлийг ууж хэрэглэх давтамжийг өдөрт 1-2 удаа хэрэглэх болтол багасгах ба бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамаарч тунг бууруулж болно. Ийм эмгэгтэй өвчтөнд байнгын үзлэг шинжилгээ хийнэ. /онцгой анхааруулга гэсэн хэсгийн үз/ Элэгний эмгэгтэй өвчтөнд хэрэглэх нь:Элэгний дунд болон хүнд эмгэгтэй өвчтөнд мотилиум бэлдмэлийг хэрэглэхгүй. Харин элэгний үйл ажиллагааны хөнгөн алдагдалтай өвчтөнд бэлдмэлийг тунг тохируулах шаардлагагүй.

    Анхааруулга:


    Мотилиум бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнүүдийн ≥1%-д нь ажиглагдсан гаж нөлөө: сэтгэлээр унах, айх түгших, бэлгийн дур хүсэл багасах буюу дур хүсэлгүй болох, толгой өвдөх, нойр хүрэх, байнгын тайван бус байдалд орох, ам хатах, суулгах, загатнаа, тууралт, хөхний булчирхайн хэсэг эмзэг мэдрэмтгий болох ба өвдөх, хөхний сүү өөрөө гарах, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, сарын тэмдэг ирэхгүй болох, сүүших явц өөрчлөгдөх, сульдал. Мотилиум бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнүүдийн <1%-д нь илрэх гаж нөлөө: хэт мэдрэгшил, чонон хөрвөс, хөх хавдах, хөхнөөс шүүрэл ялгарах


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart