My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Магнийн сульфат 25гр Армон

Магни сульфат
https://agarpharm.mn/web/image/product.template/131040/image_1920?unique=667e8ba

1'790 1790.0 MNT 1'790

1'790 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Магнийн сульфат 25гр Армон

    1'790 ₮ 1'790 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Магнийн сульфатыг уухад 12 хуруу гэдэсний салстыг цочроосноос цөс хөөх үйлдэл үзүүлнэ. Мөн гэдэсний салстын рецепторыг цочроож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн өтгөн гадагшлах явцыг түргэсгэн туулгах үйлдэл үзүүлнэ.

    Найрлага, савалгаа:


    Магнийн сульфат 25г

    Хэрэглэх заалт:


    Цөсний өвчнүүд, өтгөн хатах, зарим эм, химийн бодисын хордлогод туулга болгон хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Туулгах зорилгоор хэрэглэхдээ насанд хүрэгсдэд 25 г нунтгийг хагас аяга усанд уусгаж нэг дор уулгах ба хүүхдийн тунг нэг нас бүрт 1 г ноогдохоор тооцоолон тогтооно. Өтгөн хатах үед 20-30%-ийн 100 мл уусмалаар бургуй тавьж болно. Цөс хөөлгөхөд 20-25%-ийн уусмалыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгах, эсвэл 25%-ийн 50 мл буюу 10%-ийн 100 мл уусмалыг нарийн зондоор 12 хуруу гэдсэнд шууд хийнэ.

    Анхааруулга:


    Ходоод гэдэсний цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед магнийн сульфатыг ууж хэрэглэж болохгүй.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart