Магнийн сульфат 25гр Армон
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Магнийн сульфатыг уухад 12 хуруу гэдэсний салстыг цочроосноос цөс хөөх үйлдэл үзүүлнэ. Мөн гэдэсний салстын рецепторыг цочроож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн өтгөн гадагшлах явцыг түргэсгэн туулгах үйлдэл үзүүлнэ.
Магнийн сульфат 25г
Цөсний өвчнүүд, өтгөн хатах, зарим эм, химийн бодисын хордлогод туулга болгон хэрэглэнэ.
Туулгах зорилгоор хэрэглэхдээ насанд хүрэгсдэд 25 г нунтгийг хагас аяга усанд уусгаж нэг дор уулгах ба хүүхдийн тунг нэг нас бүрт 1 г ноогдохоор тооцоолон тогтооно.
Өтгөн хатах үед 20-30%-ийн 100 мл уусмалаар бургуй тавьж болно.
Цөс хөөлгөхөд 20-25%-ийн уусмалыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгах, эсвэл 25%-ийн 50 мл буюу 10%-ийн 100 мл уусмалыг нарийн зондоор 12 хуруу гэдсэнд шууд хийнэ.
Ходоод гэдэсний цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед магнийн сульфатыг ууж хэрэглэж болохгүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.