Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Зөгийн бал 5 салааны ханд 100мл Монос

https://agarpharm.mn/web/image/product.template/131021/image_1920?unique=a87891f

8'140.00 ₮ 8140.0 MNT 8'140.00 ₮

8'140.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Бэлдмэлийн найрлагад орж байгаа таван салааны шүүсэнд агуулагдах салслаг бодис, гликозид, аукубин нь ходоод, 12 хуруу гэдэсний шархны эдгэрэлтийг түргэсгэх, ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлэх, үрэвслийг намдаах үйлдэлтэй Зөгийн бал нь 75% хүртэл сахар (глюкоз, фруктозын холимог), эфирийн тос, сүү, алим, хурган чих болон шоргоолжны хүчлээс гадна их биш хэмжээгээр диастаза, каталаза фермент, витамин В6, В2, РР, С, К, Е, кальци, натри, магни, төмөр зэрэг бичил элементийг бага хувиар агуулах бөгөөд нян устгах, үржил хөгжлийг нь зогсоох, бодисын солилцоонд нөлөөлөх, биеийн тамир тэнхээ сэлбэх үйлдэл үзүүлнэ

    Найрлага, савалгаа:


    Зөгийн бал, таван салааны ханд агуулагдана

    Хэрэглэх заалт:


    Ходоод, 12 гэдэсний шархлаа, улайлт, ходоодны архаг үрэвсэл, ходоодны хүчиллэг багатай үрэвслийн үед шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвслийг намдаах, амьсгалын замын үрэвсэлт өвчин, ханиад томууны үед бие махбодийн тамир тэнхээг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Бэлдмэлийг  5-10 мл-ээр өдөрт 3-4 удаа ууна.

    Анхааруулга:


    Бэлдмэлийн  найрлаганд  сахар агуулагдах тул чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ.