Псило бальзам 1%-20гр Нинжфарм
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Псило-Бальзамын® харшлын эсрэг үйлдэл нь түүний найрлаганд агуулагдаж байгаа Н1-гистамины рецепторын блокатор болох дифенгидрамин гидрохлоридтой холбоотой. Тийм учраас загатнаа хурдан буурдаг, өвдөлт болон улайлтыг бууруулж, хялгасан судасны хэт их нэвчимтгий чанар болон эдийн хаванг бууруулж, хэсэг газрын мэдээ алдуулах үйлдэлтэй. Псило-Бальзам® нь сэрүүцүүлэх тааламжтай үйлдэл үзүүлдэг. Өвөрмөц гелен суурь нь арьсыг хамгаалж тосны ул мөр үлдээдэггүй.
Дифенгидрамин 1%-20г
Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шумуулд хазуулах, чонон хөрвөс, төрөл бүрийн гаралтай арьсны загатнаа, загатнаа ихтэй экзем, салхин цэцэг, арьсны харшлын улмаас үүссэн цочролууд ( холестазын үеийн загатнаагаас бусад тохиолдол), ургамалд хүрсэнээс үүссэн контакт дерматитын үед тус тус хэрэглэнэ
Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 3 -4 удаа нимгэн түрхэнэ
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг цээрлэнэ
Жирэмсэн ба хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ. (хөхүүлэхээ түр зогсоох)
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.