Дуовит драж №40 KRKA
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Бодисын солилцоонд чухал үүрэгтэй 11 зүйлийн витамин болон 8 төрлийн эрдэс агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.
Улаан болон цэнхэр өнгийн нэг дражед бие мах бодын хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээний витамин болон эрдэс агуулагдана. Идэвхтэй үндсэн бодис болох витамин-эрдэсийн бүрдлийг өөр хооронд нь ялгахын тулд драже нь өнгийн ялгаатай савлагдсан.
Витаминууд нь улаан өнгийн дражед, эрдэсүүд нь цэнхэр өнгийн дражед агуулагдана.
Витамин А төрөл бүрийн бодисын нийлэгжилтэнд (уураг, өөх тос, мукополисахарид) оролцох бөгөөд арьс, салст бүрхэвч мөн түүнчлэн харааны үйл ажиллагааны хэвийн байх нөхцөлийг хангана.
Витамин Д3 бие мах бодын кальци ба фосфорын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдийн кальцийг агууламж багасдаг (яс сийрэгжинэ).
Витамин В1 зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад тустай.
Витамин В2 эдийн нөхөн төлжилт түүний дотор арьсны эсийн нөхөн төлжих үйл ажиллагаанд тустай.
Витамин В6 яс, шүд, буйлны бүтэц үйл ажиллагааг дэмжихэд тустай дээр эритропоэзд нөлөөлнө, мөн түүнчлэн мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад туслана.
Витамин В12 эритропоэзд оролцохын зэрэгцээ мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад тустай.
Ер нв В бүлгийн витаминууд нь бие мах бодын төрөл бүрийн бодисын солилцоог зохицуулахад оролцдог төрөл бүрийн ферментүүдийн үүсэлтэнд оролцдог.
Фолийн хүчил нь эритропоэзийг идэвхжүүлдэг.
Витамин Е нь байгалын антиокмидант юм. Тэрээр цусны бүлэгнэлт ихсэхээс сэргийлж захын цусны эргэлтэнд таатайгаар нөлөөлдөг. Уураг болон гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлийн үйл ажиллагаа, араг ясны булчин, зүрх ба судас, бэлгийн булчирхайн үйл ажиллаганд оролцдог.
Витамин С нь биологийн идэвхит бүлэг бодисуудын исэлдэлт, холбох эд ба нүүрсусны солилцоо, цус бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтөнд оролцож, стероид гормонуудын үүсэлтийг дэмжин, хялгасан судасны нэвчимтгий чанарыг хэвийн болгодог. Витамин С нь мөн бие мах бодын халдвар тэсвэрлэх чадварыг дээшлүүлэн үрэвслийн урвалыг багасгадаг.
Кальци нь ясны эдийн үүсэлт, цус бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжуулалт, араг ясны болон гилгэр булчингийн агшилт, зүрхний хэвийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн түүнчлэн төмрийн шимэгдэлтэнд тустай.
Магни нь булчингийн болон ясны эдийн үүсэлт хийгээд уургийн нийлэгжилтэнд оролцоно.
Төмөр нь гемоглобины молекулын бүрдэл бөгөөд бие мах бодод хүчилтөрөгчийн зөөгдөлтөнд оролцож цус багадалтаас сэргийлдэг.
Фосфор нь кальцийн хамтаар яс ба шүдний үүсэлт мөн түүнчлэн энергийн солилцоонд оролцдог.
Марганец нь ясны эрдэсжилтэнд тустай.
Зэс нь эритроцитийн болон төмрийн солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай байдаг.
Цайр нь эдийн нөхөн төлжилтөнд зайлшгүй шаардлагатайн дээр инсулин тэргүүтэй хэд хэдэн гормоны найрлаганд оролцоно.
Улаан үрэлд: Retinolum /витамин А/ 5000ME Cholecalciferolum /витамин D3/ 200ME Acidum ascorbicum /витамин С/ 60 мг Nicotinamidum /витамин РР/ 13 мг Tocopherolis acetas /витамин Е/ 10 мг Calcii pantothenas /кальция пантотенат/ 5мг Pyridoxini chloridum /витамин B6/ 2 мг Riboflavinum /витамин B2/ 1.2 мг Thiamini nitras /витамин B1/ 1 мг Acidum folicum /фолиевая кислота/ 0,4 мг Cyanocobalaminum /витамин B12/ 3 мкг2.
Хөх үрэлд: Магний /Mg 2+/ 20мг Кальций /Ca 2+/ 15мг Фосфор /P 5+/ 12мг Төмөр /Fe 2+/ 10мг Цинк /Zn 2+/ 3мг Зэс /Cu 2+/ 1мг Марганец /Mn2+/ 1мг Молибден /Mo6+/ 0.1мг
Дуовит үрлийг насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан хэрэглэнэ. Оюуны болон биеийн өндөр ачааллын үед / биеийн тамираар хичээллэгсэд/
Хоолны шингэц муудсан үед / настай хүмүүс, тамхи, архи хэтрүүлэн хэрэглэгсэд / -Зохистой бус, нэг төрлийн хооллолтын үед/
Хоолны дэглэм баримтлагсад / турах ,чихрийн шижин/ -Бие махбодийн амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед (жирэмсэн болон хөхүүл үед) -Эрдэс бодисын дутагдлын үед / бөөлжих, суулгах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, хөлрөмтгий үед г.м /
Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насныхан өдөрт 1 улаан 1 цэнхэр үрлийг их биш хэмжээний усаар даруулж өглөөний цайны дараа бүхлээр нь залгина
Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн үед хэрэглэхгүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.