Витамин Д3 шах 1000ЕД №50 Хэвэрт
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Витамин Д-н биологийн идэвхтэй хэлбэр нь нарийн гэдсэнд кальцийн шимэгдэлтийг өдөөх, ясанд кальци нэвтрүүлэх, ясны эдээс кальци чөлөөлөх үйлдэл үзүүлнэ. Нарийн гэдсэнд кальцийн шимэгдэлтийг хурдасгана. Фосфатын идэвхгүй болон идэвхтэй тээвэрлэлтийг идэвхжүүлнэ. Бөөрний сувганцраар фосфат, кальци эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлэн ялгаралтыг хориглоно. Бамбайн ойролцоох булчирхайн дааврын бүтээгдэхүүнийг биологийн идэвхит витамин Д3 хэлбэр шууд хориглоно. Бамбайн ойролцоох булчирхайн дааврын ялгарал биологийн идэвхит витамин Д-н нөлөөгөөр нарийн гэдсэнд кальцын шимэгдэлтийг ихэсгэснээр саатуулагдана.
Холекальциферол 1000ОУН
Витамин Д-ийн дутагдалын шинж илэрч буйг анзаарч урьдчилан сэргийлэх зорилготой шимэгдэлтийн алдагдалтай (витамин Д-ийн нарийн гэдэсний шимэгдэлт алдагдсан) Яс сийрэгжилтийн эмчилгээг дэмжих,Сульдаагаас урьдчилан сэргийлэх,Дутуу төрсөн нярайд сульдаа үүсэхээс урьдчилан сэргийлэх
Нярай болон бага насны хүүхэд
Витамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг нярай болон бага насны хүүхдэд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Учир нь бага насны хүүхэд залгиж чадахгүй амьсгал боогдох эрсдэлтэй. Иймээс шахмалыг зааврын дагуу уусгаж хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед
Жирэмсэн үедВитамин Д3 Хевэрт 1000 ОУН бэлдмэлийг маш нарийн хяналтанддутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Жирэмсэн эмэгтэйд витамин Д3-ийн тун хэтрэх, удаан хугацаанд хэрэглэснээр гиперкальциеми үүсч биеийн болон оюуны чадвар сулрах, төрөлхийн зүрхний ба нүдний эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх шаардлагатай.
Витамин Д ба үүний бодисын солилцооны бүтээгдэхүүнүүд нь хөхний сүүгээр ялгардаг. Хөхүүл эхчүүд бэлдмэд хэрэглээд нярай хүүхдэд тун хэтэрсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Дараах тохиодолд Vitamin D3 Hevert 1000 ОУН бэлдмэлийг хэрэглэхгүй:
Холекальциферол(Вит Д3), буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг байх.
Цусан дахь кальцийн хэмжээ их байх эсвэл шээсэн дэх кальцийн хэмжээ их байх.
Псевдогипопаратироидизмын үед витамин Д3-ийг хэрэглэхгүй учир нь витамин Д3-т хэт мэдрэг чанар нь нэмэгддэг. Энэ үед амархан шимэгдэх витамин Д бүхий бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.