My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Витагрипп Аньс нунтаг №10 Монос

Аскорбины хүчил
https://agarpharm.mn/web/image/product.template/130719/image_1920?unique=aeef8e5

10'890 10890.0 MNT 10'890

10'890 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Витагрипп Аньс нунтаг №10 Монос

    10'890 ₮ 10'890 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Аскорбины хүчил нь бие мах бодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт , эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стероид бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын дархлааг тэтгэдэг. Аньсны жимсэнд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чихний хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, идеинхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд, арбутин \идээлэг бодис\, сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Aрбутины глюкозид хүчиллэг орчинд гидролизд орж сахарын хэсэг, гидрохинон үүсгэн задардаг. Үүссэн гидрохинон амьсгал, шээсний замд антисептик үйлдэл үзүүлж байгааг фармакологийн судалгаагаар тогтоогдсон.

    Найрлага, савалгаа:


    Аскорбины хүчил 1000мг №10

    Хэрэглэх заалт:


    мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие мах бодыг тамиржуулах, хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд (6-12) 10 г буюу хагас уут бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ.

    Анхааруулга:


    Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart