Витагрипп Чацаргана нунтаг 1000мг №10
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Аскорбины хүчил нь бие мах бодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт , эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стероид бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын дархлааг тэтгэдэг.
Аньсны жимсэнд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чихний хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, идеинхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд, арбутин \идээлэг бодис\, сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Aрбутины глюкозид хүчиллэг орчинд гидролизд орж сахарын хэсэг, гидрохинон үүсгэн задардаг. Үүссэн гидрохинон амьсгал, шээсний замд антисептик үйлдэл үзүүлж байгааг фармакологийн судалгаагаар тогтоогдсон.
Аскорбины хүчил 1000мг №10
мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие мах бодыг тамиржуулах, хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд (6-12) 10 г буюу хагас уут бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ.
Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.