Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Глимепирид Денк 2мг шах №30

https://agarpharm.mn/web/image/product.template/131100/image_1920?unique=a87891f

17'140.00 ₮ 17140.0 MNT 17'140.00 ₮

17'140.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Глимепирид Денк 2 нь ууж хэрэглэдэг, чихрийн шижингийн эсрэг, сульфонилмочевины уламжлалын цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл.

    Найрлага, савалгаа:


    Глимепирид 2мг №30

    Хэрэглэх заалт:


    Чихрийн шижингийн 2 хэв шинж Хэвийн болон илүүдэл жинтэй дасгал эмчилгээ болон хоолны дэглэмд үр дүнгүй байгаа тохиолдолд Бусад сахар бууруулах бэлдмэлүүд болон инсулинтэй хавсарч хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    Хоногт 1 таблетка ууж хэрэглэнэ.Эхлэх тун 1/2 буюу 1 мг аар эхэлж аажим дагаж ууна.Хоолны хамааралгүй ба эхний хоолтой хамт хэрэглэх нь тохирожтой.Эмчлэгч эмч тухайн өвчитөнд тохируулан тунгаа зохицуулна

    Анхааруулга:


    Дараах тохиолдолд Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Болгоомжлол! Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэж байгаа үед эмнэлгийн тогтмол хяналт шаардлагатай. Үүнд: Эмчилгээний үед цус ба шээсэн дэх глюкозын хэмжээг тогтмол хянана. Түүнчлэн глюкозожсон гемоглобиныг (HbA1, HbA1c) тодорхойлно. Мөн цусны үзүүлэлт ялангуяа лейкоцит, тромбоцитын тоо болон элэгний үйл ажиллагааг шинжилнэ.Бодисын солилцооны хяналтыг хангах (цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд тогтмол барих) зорилгоор эмчийн бичсэн эмчилгээний төлөвлөгөөг ягштал баримтална.Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, шаардлагатай үед биеийн жинг багасгах нь шахмалыг тогтмол хэрэглэхтэй адил чухал ач холбогдолтой. Эмчилгээний эхэнд цусан дахь сахарын хэмжээ багасах (гипогликеми) эрсдэл нэмэгдэж болзошгүй. Иймээс эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай. Гипогликеми /цусан дахь сахар багасах/ дараахь тохиолдолд илэрч блдно. Үүнд: Тогтмол бус цагт хооллох буюу хоолны дэглэм алдагдах, мацаг барих, өлөн үед, хоолны дэглэм өөрчлөгдөх, хэт их дасгал хийх, архи уух, ялангуяа өлөн үед уух, Глимепирид Денк 2 бэлдмэлтэй нэг зэрэг өөр эмийн бэлдмэл ба байгалийн гаралтай бүтээгдхүүн хэрэглэх, хэрэв та дотоод шүүрлийн эмгэгтэй бол (бамбай булчирхай, өнчин тархи, бөөрний дээд булчирхайн эмгэг), бөөрний дутагдалтай бол, хүнд явцтай элэгний эмгэгтэй. хэрэв та эмчийн буюу савлалтанд буй эм хэрэглэх зааврыг дагаж мөрдөөгүй бол, хэрэв дээрх эрсдэл тохиолдвол эмчлэгч эмчдээ мэдэгдэж Глимепирид Денк 2 бэлдмэлийн тунг шалгах ба шаардлагатай бол эмчилгээг бүхэлд нь зохицуулах хэрэгтэй. Дараахь шинж тэмдгүүд нь гипогликемийн шинж байж болохыг анхаарна уу. Үүнд: толгой өвдөх, өлсөх, дотор муухайрах, бөөлжих, ядарч сульдах, нойрмоглох, нойр өөрчлөгдөх, тайван бус болох, түрэмгий болох, анхаарал төвлөрүүлөлт алдагдах, хариу урвал ба сонор сэрэмж муудах, сэтгэл унал, ухаан балартах, хэл яриа ба хараа өөрчлөгдөх шинж зарим үед хүнд явцтай илрэх, ярих чадвараа алдах, салганах, саажил, мэдрэхүйн өөрчлөлт, толгой эргэх, биеийн байдал дорой болох, түүнчлэн хөлрөх, арьс нойтон болох, айж түгшүүрлэх, зүрхний цохилт олшрох, даралт ихсэх, зүрх дэлсэх, гэнэт цээжээр хүчтэй өвдөж орчиндоо тархах (зүрхний бах), зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж илэрч болно. Хэрэв гипогликеми гүнзгийрвэл дэмийрэх, татах, биеэ хянах чадвар алдагдах, амьсгаадах, зүрхний цохилт удаашрах зэрэг шинж ажиглагдах бөгөөд улмаар ухаан алдана.Гипогликемийн улмаас үүссэн хүнд явцтай шокын эмнэлзүйн илрэл нь цус харвалттай ижил байж болно. Гипогликемийн шинжийг шууд нүүрс ус (глюкоз, ёотон, жимсний шүүс, сахартай цай,) хэрэглэн яаралтай хянана. Энэ зорилгоор зарим глюкозын бэлдмэл (дор хаяж 20г) биендээ авч явна. Харин сахар орлуулагч үр дүнгүй болохыг анхаарах хэрэгтэй. Хэрэв сахар хэрэглээд үр дүнгүй буюу эмнэлзүйн шинж дахин илэрвэл яаралтай эмчлэгч эмч болон хамгийн ойрын эмнэлэгт очиж зөвлөгөө авна.Гипогликемийн анхааруулах шинж илрэхгүй байж болох бөгөөд мөн сул буюу аажим илэрч болно.Гипогликеми болсон үед түүнийг тоохгүй орхиж болохгүй. Энэ нь настангуудад тохиолдохоос гадна зарим эмийн бэлдмэл (ТМС-д нөлөөлөх эм, бета-адреноблокатор) хэрэглэж байгаа болон түүнчлэн зарим мэдрэлийн (хөдөлгөх мэдрэл) эмгэгийн үед ажиглагдана. Элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн тохиолдолд сөрөг зохицуулга алдагдаж болно. Золгүй явдал, мэс засал, халуурах зэрэг стрессийн байдлын үед түр зуур инсулин хэрэглэх шаардлага гарч болзошгүй.Глимепирид Денк 2 бэлдмэлийн цусан дахь сахарын хэмжээг бууруулах үр нөлөө хангалтгүй илрэх, эмчийн бичсэн эмчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдөөгүй буюу ялангуяа стрессийн байдлын үед тус тус цусан дахь сахарын хэмжээ ихсэх (гипергликеми) шинж илэрч болох бөгөөд энэ үед ам цангах, ам хатах, олон дахин шээх, арьс хуурайшиж загатнах, мөөгөнцрийн болон арьсны халдвар илрэх зэрэг шинж ажиглагдана. Цусны улаан эсийн өвчин, глюкоз 6-фосфат дегидрогеназын дутагдал эмгэгийн үед глимепиридийн эмчилгээ нь цусны улаан эсийг гэмтээн цусан дахь гемоглобины хэмжээг багасгаж (цус задралын цус багадалт) болох тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.. Глимепирид болон сульфонилмочевины уламжлалын бусад эм, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай өвчтөн. Инсулин хамааралт чихрийн шижин (1 хэлбэрийн чихрийн шижин)Цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болсонтой холбоотойгоор ухаан алдах буюу ухаан балартах (чихрийн шижингийн ком ба комын урьдал үе)Чихрийн шижингийн бодисын солилцооны ээнэгшилгүйдэл (кетоацидоз болон урьд нь уг эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүс)Элэг ба бөөрний хүнд явцтай эмгэгЖирэмсэн ба хөхүүл эхчүүд