Гальвус Мет 50мг/1000мг шахх №60 Новартис
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Гальвус нь II хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд цусны сахар бууруулах хоол болон дасгалын зэрэгцээ нэмэлтээр хэрэглэгддэг.
Вилдаглиптин + Метформин 50мг+1000м
Хоол болон дасгал хийгээд мөн түүнчлэн чихрийн шижингийн эсрэг бусад эмийн бэлдмэлүүд үр дүн өгөхгүй байгаа үед түүнийг метформин, сульфонилмочевины бэлдмэлүүд болон тиазолидинедионтой хавсруулан хэрэглэнэ.
Зөвлөх тун: Гальвус бэлдмэлийг хоногт 100мг тунгаар метформин буюу тиазолидинедионтой хавсруулан хэрэглэнэ. 50мг тунг өглөө, 50мг тунг орой ууна.
Сульфонилмочевины уламжлалын эмүүдтэй хавсруулан хэрэглэхдээ вилдаглиптиныг 50мг тунгаар хоногт 1 удаа өглөө уудаг.
100мг-аас их тунгаар хэрэглэдэггүй. Хэрэв вилдаглиптинийг хоногийн дээд тунгаар хэрэглэн цусны сахарыг бууруулах зайлшгүй хэрэгцээ гарвал түүнтэй метформин, сульфонилмочевины уламжлалууд болон тиазолидинедион зэрэг чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүдийг хавсруулах хэрэглэх боломжийг хайх хэрэгтэй.
Өнөөгийн байдлаар вилдаглиптинийг жирэмсэн үед хэрэглэсэн сайтар хяналтат судалгаа хийгдээгүй тул вилдаглиптинийг зөвхөн урагт үүсч болох эрсдэлээсээ эхэд ашигтай тал нь давуутай үед л хэрэглэж болох юм.
§ Амьтанд явуулсан судалгаа нь хүний бие мах бодын урвалыг тэр болгон бүрэн илэрхийлж чаддаггүй. Жирэмсэн үеийн глюкозын түвшингийн өөрчлөлт нь олон давтамжтай тохиолддог төрөлхийн гажиг мөн түүнчлэн неонаталь үеийн эндэгдэлтэй илүү холбоотой байдаг тул жирэмсэн үед уг эм хэрхэн нөлөлөх эсэх тухай баттай мэдээлэл хомс байгаа бөгөөд ихэнх шинжээчид жирэмсэн үед цусны глюкозыг аль болох хэвийнхтэй ойролцоо түвшинд барьж байхын тул инсулины дан эмчилгээ хийхийг зөвлөдөг.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.