Имопек 2 мг шах №100 Монфа
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг саатуулж суулгалт зогсоох үйлдэлтэй. Дотуур ууж хэрэглэсэн эмийн бэлдмэлийн шимэгдэлт бага учраас биемахбодод гаж нөлөө илэрдэггүй байна.
Лоперамид 2мг №10
Хурц ба архаг суулгалтын үед хэрэглэнэ. Энэ нь зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ болно.
Хурц суулгалтын үед: Насанд хүрэгсэд эхлээд 2 шахмалаар, суулгалт бүрийн дараа 1 шахмалаар, хоногийн дээд хэмжээ 8 шахмал.
Хүүхдэд : 2-5 настайд : ½ шахмалыг (1мг) өдөрт 3 удаа,
5-8 настайд: 1 шахмалыг (2мг) өдөрт 2 удаа,
8-12 настайд: 1 шахмалыг (2мг) өдөрт 3 удаа ууна.
Архаг суулгалтын үед: Эхлээд хурц шалтгаантай бол тун хэмжээг эмчийн хяналтан дор өгч шаардлагатай үед тунг нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 8 мг.
Ховор тохиолдолд ам хуурайших, бөөлжис цутгах, дотор муухайрах, гэдэсний түгжрэл, гэдэсний өвчин зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.