My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

ДИКЛОМОЛ СР - Diclomol SR №100 шахмал

Диклофенак
https://agarpharm.mn/web/image/product.template/137470/image_1920?unique=717b731

37'490 37490.0 MNT 37'490

37'490 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    ДИКЛОМОЛ СР - Diclomol SR №100 шахмал

    37'490 ₮ 37'490 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Дикломол СР шахмал нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй стероид бус бэлдмэл агуулна. Простогландины бионийлэгжилтийг саатуулдаг болох нь туршилтаар батлагдсан бөгөөд түүний үйлдлийн механизм нь дээрх үйлдлээр тайлбарлагдана. Простагландинууд нь үрэвсэл, өвдөлт болон халуурахад голлох үүрэгтэй байдаг. Ревматизмын гаралтай эмгэгүүдийн үед дикломол СР-ийн үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэл нь тайван үед өвдөх, хөдөлгөөний үед өвдөх, өглөөний хөшингө болон үений хавдалт зэрэг шинж тэмдгийг намдаах эмнэлзүйн таатай үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний үйл ажиллагааг мөн сайжруулна. Дикломол СР-ийг хоногийн 100 мг тунгаар хэрэглэхэд эмнэлзүйд илүү тохиромжтой байдаг. Түүнийг 1 удаагийн тунгаар хэрэглэхэд удаан хугацааны эмчилгээний үйлдэл үзүүлдэг нь эмийн жор бичихэд хялбар болгох мөн тугналтын алдаанаас зайлс хийх боломж олгодог. Эмгэг хөнгөн тохиолдолд дикломолын бага тунтай хэлбэрүүд хангалттай үр дүнтэй.

    Найрлага, савалгаа:


    Зохицуулалттай чөлөөлөгддөг шахмал бүрд: Диклофенак натри ВР: 100мг агуулагдана. Өнгө: Титаний Диоксидийн болон төмрийн ислийн улаан

    Хэрэглэх заалт:


    Дикломол СР нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэй тул эмчилгээний зорилгоор: Ревматойд артрит, остеоартроз, анкилозит спондилит, хүзүүний спондилоз, ууц нурууны өвдөлт ба багана нурууны нугалам хоорондын дискны хам шинж болон сциатик хам шинж Хэрхийн шалтгаант үе мөчний бус эмгэгүүд, фиброзит, бурсит, миозит, ууц нурууны өвдөлт г.м. Булчин шөрмөс сунах, булгарах, спортын гэмтэл зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд Эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэл, өвдөлтийн үед Гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл болон хаван бүхий өвдөлт. Шүдний мэс ажилбарын улмаас үүссэн үрэвсэл болон өвдөлт, Тулай (Подагра) өвчний хурц сэдрэлт

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсдэд: Дикломол СР шахмалыг 1 ширхгээр өдөрт 2 удаа хооллох үедээ усаар даруулж бүхлээр нь залгиж ууна. ууна. Дикломол СР шахмалыг хэзээ ч зажилж буталж болохгүй. Тунг зохицуулахад бэрхшээлтэй байдаг тул дикломол Ср-ыг хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.

    Анхааруулга:


    Анхааруулга: Ходоод гэдэсний талаас гарах гаж нөлөө: Ходоод гэдэсний шархлаа үүсгэх, ходоод гэдэсний цус алдалт үүсч байсан нь мэдээлэгдсэн. Дээрх өвчтөнүүдэд диклофенакийг эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэхэд эмчилгээний хангалттай үйлдэл үзүүлдэг. Элэгний талаас гарах гаж нөлөө: Диклофенак эмчилгээний явцад элэгний сорилоор 1 болон олон фермент өндөрсөж болзошгүй. Анафилакси төст урвал: Энэ нь урьд нь хэрэглэж байгаагүй өвчтөнд ч тохиолдож болзошгүй. Бөөрний өвчний үед: Стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад эмийн адилаар диклофенакийг бөөрний ноцтой эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийн өмнө бөөрний үйл ажиллагааны сорил хийсэн байх шаардлагатай.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart