My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Soludol 50mg №10 шахмал

Диклофенак
https://agarpharm.mn/web/image/product.template/137464/image_1920?unique=16cb018

4'890 4890.0 MNT 4'890

4'890 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Солиудол Дисперсждэг Шахмал нь стероид бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм /СБҮЭҮЭ/ болох диклофенакийн чөлөөт хүчлийг агуулна. Эм судлалын судалгаагаар Дислофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй болох нь батлагдсан. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад эмүүдийн адилаар түүний үйлдлийн механизм нь простогландины нийлэгжилтийг саатуулан үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд энэ нь мөн үрэвслийн хамааралт өвдөлтийг намдаах үйлдэлд нь ч хамааралтай болно. Диклофенакийн өвдөлт намдаах үйлдэл нь наркоз үүсгэх нөлөөгүй байдаг онцлогтой. Ревматизмын гаралтай эмгэгүүдийн үед Солудол-ын үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэл нь тайван үед өвдөх, хөдөлгөөний үед өвдөх, өглөөний хөшингө болон үений хавдалт зэрэг шинж тэмдэгийг намдаах эмнэлзүйн таатай үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний үйл ажиллагааг мөн сайжруулна.

    Найрлага, савалгаа:


    Диклофенак натри ВР 50 мг-тай тэнцэхүйц диклофенакийн чөлөөт хүчил 46,5 мг агуулагдана. Блистэр 10 ширхэг

    Хэрэглэх заалт:


    Солудол-ыг мэс заслын дараах болон гэмтлийн дараах өвдөлт үе мөчний өвдөлт булчингийн өвдөлт, шүдний өвдөлт бүхий эмгэгшлүүд, анхдагч дисменорройн өвдөлт, толгой өвдөх, хоолой өвдөх зэрэгт хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Насанд хүрэгсдэд ерөнхийдөө 1 шахмалаар 2-3 удаа хоол идэх үедээ буюу хоолны дараа хэрэглэх ёстой. Солудол шахмалыг диперсжих боломж бүхий аяга устай хэрэглэнэ. Шахмал усанд бүрэн диспержсэн үед ууна. 1 шахмал бүрэн диспержсэн уусмал болсон үед нь шууд ууна. Солудол-ыг 14-өөс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

    Анхааруулга:


    Ходоод гэдэсний замын эмгэгийн шинж илэрсэн диспепси кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат өвчний өгүүлэмжтэй болон цус бүлэгнэлтийн эмгэгтэй, зүрх бөөрний хүнд өвчтөнд хэрэглэхдээ эмнэлгийн сайтар хяналтын дор байлгах шаардлагатай. Өндөр настанд гаж нөлөө үүсэх магадлал илүү бадйаг тул болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цусны дүрст элементийг тодорхйо хугацаагаар хянах ба элэг болон бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж байхыг зөвлөнө.Жирэмсэн ба хөхүүл үед: Солудол-ыг жирэмсэн үед хэрэглэхээс бололцооны хэрээр зайлсхийж байх нь зүйтэй. Диклофенак нь хөхүүл эхийн хөний сүүнд тодорхойлогддог. Тиймээс хөхний сүүнд тодорхойлогддог бусад эмүүдийн адилаар жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөхгүй болно. Ууж хэрэглэх антикоагулянт эмтэй дангаар нь хамт хослуулан хэрэглэж байгаа буюу чихрийн шижингийн ууж хэрэглэдэг эмүүдтэй болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд протромбины хугацаа болон цусны глюкозын түвшинтэй уялдуулан тун зохицуулалт хийж байх ёстой.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart