Цистон №60 шахмал Бөөрний эм Himalaya
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Цистон нь чулуу болон талстын хэсгүүдийг холбож байдаг салстад үйлчлэх замаар талстын бөөгнөрлөөс сэргийлж чулууг задлана. Цистон нь нян микробын салстад бэхлэгдэх явцыг саатуулах замаар шээс дамжуулах замын эрхтэнүүдийн халдвар үрэвсэл намдааж, дахилтаас сэргийлдэг. Түүнчлэн гөлгөр булчингийн агшилтыг сулруулах, үрэвслийг анагаах үйлдэл нь ууц нурууны өвдөлт намдаах ба шөнөөр шээс ялгаралт ихсэх, шээс ялгарахад өвдөх зэрэг зовиурыг анагаахад тустай.
Цистон шахмал бүрт агуулагдах найрлага:
Үндсэн бүрэлдэхүүн
Хандмал: Didymocarpus pedicellata 130мг, Saxifraga ligulata 98мг, Rubia cordifolia 32мг, Cyperus scariosus 32мг, Achyranthes aspera 32мг, Onosma bracteatum 32мг, Vernonia cinerea 32мг.
Нунтаг: Hajrul yahood bhasma 32мг, Shilajeet (Цэвэршүүлсэн) 26мг болон Ocimum basilicum, Tribulus terrestris, Mimosa pudica, Dolichos billorus, Pavonia odorata, Equisetum arvense, Tectona grandis seed-н үр агуулсан.
1. Чулуужилтыг зогсоох:
Оксалатын чулуу
Фосфатын чулуу
Уроны хүчил ба уратын чулуужилт
Талст (давс) ялгарах
Хагалгааны дараа бөөр, давсагны замд дахин чулуужилт үүсэхээс хамгаална.
Холимог чулуу - Гликолийн хүчил
2. Хавсарсан эмчилгээнд
Шээсний замын эрхтэнүүдийн халдварууд
Жирэмсний үеийн шээсний замын халдварууд
Шээсний сүвийн өвөрмөц бус үрэвсэл
Цистит, пиелит
Шөнө шээс алдах
Тулай болон шээс ялгаралт ихсэх
Чулуужих өвчин болон шээсээр давс ялгарах үед: 2 шахмалаар өдөрт 2 удаа 6 сар ууна Бөөр, шээсний замын халдварын үед 2ш өдөрт 2 удаа шинж тэмдэг арилтал ууна. Бөөр хамгаалах зорилгоор 2ш өдөрт 2 удаа 3 сар ууна
Анхааруулга: Шээс дамжуулах замд үүссэн 0.8 см -ээс дээш хэмжээтэй буюу том чулуутай үед хэрэглэхгүй
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.