My Cart
                 Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Боннисан 30мл дусаалга

https://agarpharm.mn/web/image/product.template/137443/image_1920?unique=97cd2a2

9'990 9990.0 MNT 9'990

9'990 ₮

0.0% Off

Not Available For Sale

Days
:
Hours
:
Mins
:
Secs

    Энэ зохимж байхгүй байна.

    Product Image

    Боннисан 30мл дусаалга

    9'990 ₮ 9'990 ₮
    0.0% Off
    SKU:
    N/A


    Share :

    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Ургамлын нийлмэл найрлагатай Боннисан бэлдмэлийг нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын зонхилон тохиолдох өвчлөлийн үеүдэд эмчилгээ, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэхэд тохиромжтой. Боннисан нь хоол боловсруулах эрхтний ферментийг идэвхижүүлж ходоод, гэдсэнд хуримтлагдсан хийг гадагшлуулан хямралаас урьдчилан сэргийлдэг. Хоол боловсруулах замын физиологийн хэвийн үйл ажиллагааг дэмжин, хоол боловсруулалтыг сайжруулж, шим тэжээлт бодисын шингэлтийг сайжруулан, жин нэмэгдүүлж, биждэх, хоолондоо дургүй болох, өтгөн хатах зэрэг үүсэхээс урьдчилан сэргийлж улмаар эрүүл чийрэг өсөн торних боломжийг олгоно.

    Найрлага, савалгаа:


    30 мл-ээр савлагдсан: 1мл дуслын найрлага: Ногоон гоньдны тос 0.00162 мл болон доорхи ургамлын ханд тус бүрээс 0.45мг агуулсан. Үүнд: Tinospora cordifolia, Piper longum,Cichorium intybus, Terminalia chebula, Achillea millefolium, Tribulus terrestris, Capparis spinosa, Emblica officinalis, Cassia occidentalis, Elettaria cardamomum, Tamarix gallica, Boerhaavia diffusa, Nelumbium speciosum, Cyperus scariosus, Emblica officinalis, Keampferia galanga, Fumaria officinalis, Embelia ribes, Terminalia arjuna, Tinospora cordifolia, Foeniculum vulgare, Ptychotis ajowan, Vetiveria zizanioides, Glycyrrhiza glabra зэрэг ургамлын хандаар боловсруулагдсан.

    Хэрэглэх заалт:


    Нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын зонхилох хямралуудад / гэдэс дүүрэх, хөнгөн хэлбэрээр суулгах эсвэл өтгөн хатах, хоолны дуршил буурах, жингийн алдагдал, антибиотик эмчилгээний дараа гм/ Нярай болон бага насны хүүхдэд эрүүл мэндийн нэмэлт тэжээл байдлаар Хоол боловсруулах эрхтний зонхилох эмгэгээс урьдчилан сэргийлэх Эрүүл өсөлтийг дэмжих 6-9 сар хүртэлх хүүхдэд: нэмэлт хоолонд ороход хоол боловсруулах замын хямрал үүсэхээс сэргийлнэ, өтгөн хаталтыг эмчилнэ, хоолны дуршил сайжруулна, жин нэмэхэд тусална. 9 сараас 3 нас хүртэлх хүүхдэд: шүдлэлтийн үеийн зовиурыг намдаана, өтгөн хаталтыг эмчилнэ, хоолны дуршил сайжруулна, жин нэмэхэд тусална.

    Хэрэглэх арга:


    1 сар хүртэлх насны нярай хүүхдэд: 5-10 дуслаар өдөрт 3 удаа, - 1-6 сартай хүүхдэд: 10-20 дуслаар өдөрт 3 удаа

    Анхааруулга:


    Гаж нөлөө эсрэг заалт бүртгэгдээгүй


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.

    Added to cart