Витамин С 5%-2мл тариа №10 Нахиа
Дэлгэрэнгүй тайлбар:
Бүтээгдэхүүний үйлдэл: Найрлага, савалгаа: Хэрэглэх заалт: Хэрэглэх арга: Анхааруулга:
Исэлдэн ангижрах процесс, түүний дотор нүүрсусны солилцоог зохицуулна, дутагдвал чийг бан өвчин үүсдэг.
Холбох эдийн коллаген ширхэгийн синтез ба стеройд гормоны үүсэлтйг дэмжинэ.
Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана.
Антиоксидант нөлөөтэй.
Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.а.
Аскорбины хүчил 5%-2мл
С витамины дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. С витаминыг оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ.
Чийг бамын үед:
насанд хүрэгчдэд: өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: хоногт 300мг-1 гр- ыг уух, булчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэж эхлээд дараа нь хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.
Хүүхдэд: өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан: хоногт 100-300 мг-ыг уух, ыулчинд ба венийн судсаар тарих зэрэг аргаар хэрэглэж эхлээд дараа нь хоногт 30 мг-ын барих тунд шилжүүлнэ.
Том хэмжээний шархлаа:
Насанд хүрэгчдэд: хоногт 300-500мг-ыг булчинд ба венийн судсаар тарих аргаар 7-10 хоног хэрэглэнэ. Ихээхэн хэмжээний түлэгдэлтийн үед хоногийн тунг 1-2 гр-д хүргэж болно.
Хүүхдэд: хоногт 100-200 мг-аар булчинд ба венийн судсаар тарьж хэрэглэнэ.
Хайрцагт заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэдийг хэрэглэж болохгүй.
Уг тарилганд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй.
Тэрчлэн бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.