Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Витамин В12 500мкг/1мл тариа №10 Дальхими

Цианокобаламин
https://agarpharm.mn/web/image/product.template/131088/image_1920?unique=fff07cc

6'190 ₮ 6190.0 MNT 6'190 ₮

6'190 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Витамин В12 нь бодисын солилцоонд оролцох болон цус төлжүүлэх үйлдэлтэй. Бие махбодод (голчлон элгэнд) коферментийн хэлбэр болох аденозилкобаламин буюу кобаламид болон хувирах бөгөөд тэдгээр нь витамин В12-ын идэвхитэй хэлбэр болохын зэрэгцээ олон төрлийн ферментийн найрлаганд тухайлбал фолийн хүчлийг тетрагидрофолийн хүчил болгон хувиргагч редуктаза ферментийн найрлаганд оролцоно. Тэрээр биологийн өндөр идэвхитэй. Кобаламид нь метилийн болон бусад нүүрстөрөгчийн бүлгийг зөөвөрлөхөд оролцох тул тэрээр дезоксирибоза болон ДНХ үүсэхэд зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд креатин, метионинд метилийн бүлгийн донор болно. Липотроп хүчин зүйлийн нийлэгжилт нь холин хэлбэрээр метилмалоны хүчил хувны хүчил болон хувирахад оролцох бөгөөд тэр нь миелиний найрлаганд орж пропионий хүчлийн шингэнд тусална. Цусны төлжилтийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд тухайлбал улаан эс гүйцэн хөгжихөд тусална. Цусны улаан эс дотор сульфгидрил бүлэг хуримтлагдахад туслах бөгөөд цус задрахыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ. Цус бүлэгнэх системийг идэвхижүүлж өндөр тунгаараа протромбиний идэвхийг нэмэгдүүлж цус бүлэгнэлтийг сайжруулна. Цусанд холестерины түвшинг багасгана. Элэг болон мэдрэлийн системийн үйл ажиллагаанд дэмжих нөлөө үзүүлнэ. Эдийн нөхөн төлжилтийг сайжруулна.

    Найрлага, савалгаа:


    Цианокобаламин 1мг-2мл №10

    Хэрэглэх заалт:


    Витамин В12-ын дутмагшилийг дагалдан илэрдэг эмгэгүүд: Витамин В12 дутагдалтай холбоотой архаг цус багадалт (Аддисон-Бирмерийн өвчин, хоол шингэцийн холбоот макроцитар цус багадалт), бусад цус багадалтын (төмөр дутагдалын, цус алдалтын дараах, апластик, хорт бодис болон эмийн бодисын нөлөөгөөр үүссэн гэх мэт) хам эмчилгээнд хэрэглэнэ. Дараах бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Архаг гепатит, элэгний хатуурал, элэгний үйл ажиллагааны дутмагшил, архаг архидалт Мэдрэлийн өвчнүүд: Полиневрит, радикулит, гипотрофи, невральги (ялангуяа гурамсан мэдрэлийн невральги ), фуникулярмиелоз, гэмтэлийн гаралтай захын мэдрэлийн эмгэг, хажуугийн амиотроф хатуурал, хүүхдийн тархины саажилт болон Дауны өвчин гэх мэт. Арьсны эмгэгүүд: Хайраст үлд, фотодерматоз, херпес хэлбэрийн дерматит, атопик дерматит Урьдчилан сэргийлэх зорилгоор: Бигуанидийн бэлдмэл, ПАСК, аскорбины хүчлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа болон ходоод гэдэсний замын эмгэгийн (ходоод, нарийн гэдэс тайруулах, Кроны өвчин, шимэгдэлт дутмагших хам шинж, спру г.м) улмаас витамин В12 –ын шимэгдэлт өөрчлөгдсөн тохиолдлууд, нарийн гэдэсний өвчнүүд, суулгалт, туяаны өвчний үед тус тус хэрэглэнэ.

    Хэрэглэх арга:


    Бэлдмэлийг арьсан дор, булчинд, болон судсанд тарьж хэрэглэнэ. Аддисон-Бирмерийн цус багадалтын үед хоногт 100- 200 мкг тунгаар нэг өнжөөд арьсан дор тарьж хэрэглэнэ. Фуникуляр миелозын үед мөн мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан макроцитар цус багадалтын үед хоногт 400-500 мкг тунгара эхний 7 хоногт өнжөөд хэрэглэх бөгөөд цаашид 5- 7 хоногийн завсарлагатайгаар (фолийн хүчлийг хамт хэрэглэдэг) хэрэглэх бөгөөд өвчин намжих үед хоногт 100 мкг-ын барих тунгаар сард 1 удаа хэрэглэх ба мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан үед 200-400 мкг тунгаар сард 2- 4 удаа хэрэглэнэ.Гэмтлийн гаралтай захын мэдрэлийн системийн эмгэгийн үед 200-400мкг тунгаар өнжөөд нэг удаа 30- 45 хоног хэрэглэнэ. ТМС- ийн захын мэдрэлийн системийн өвчний үед 200- 500 мкг тунгаар өнжөөд нэг удаа 2 долоо хоног хэрэглэнэ.Элэгний үрэвсэл болон хатуурлын үед хоногт 30-60мкг буюу 100 мкг тунгаар өнжөөд нэг удаа 25- 40 хоног хэрэглэнэ. Туяаны өвчний үед 60- 100мкг тунгаар өдөр бүр 20 -30 хоног хэрэглэнэ. Фуникуляр миелоз хажуугийн амниотроф хатуурлын үед интралюмбально 15-30 мкг тунгаар тунг аажим ихэсгэн 200- 250 мкг хүртэл нэмэгдүүлж хэрэглэнэ. Витамин В12- н дутагдлыг арилгах зорилгоор нэг мг тунгаар өдөрт нэг удаа 1- 2 долоо хоногийн турш булчинд ба судсанд тарьж хэрэглэнэ. Бага насны хүүхдийн хоол тэжээлийн гаралтай цус багадалт болон дутууу нярай хүүхдэд 30 мкг тунгаар өдөрт нэг удаа 15 хоногийн турш арьсан дор тарьж хэрэглэнэ. Бага насны хүүхдийн тэжээлийн доройтол болон Дауны өвчин, хүүхдийн тархины саажилтын үед 15- 30 мкг тунгаар өнжөөд нэг удаа арьсан дор тарина.

    Анхааруулга:


    Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед гаж нөлөө илрээгүй байна.


    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.