Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе

Витамин В1 тариа Айвико

https://agarpharm.mn/web/image/product.template/131086/image_1920?unique=a87891f

660.00 ₮ 660.0 MNT 660.00 ₮

660.00 ₮

Not Available For Sale

    Энэ зохимж байхгүй байна.

    Үйлчилгээний нөхцөл
    Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
    Хүргэлт: 2-3 ажлын өдөр


    Дэлгэрэнгүй тайлбар:

    Бүтээгдэхүүний үйлдэл:


    Витамин  нь бие махбодын янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог тиамин агуулах бөгөөд уг витамины дутагдлын үед бие махбодод үзүүлэх түүний оролцоо дутагдана. Бие махбодод маш бага хэмжээгээр хадгалагдах ба 14 хоногийн дотор ашиглагдаж шавхагдана.

    Найрлага, савалгаа:


    Тиамин 5%-1мл

    Хэрэглэх заалт:


    Тэжээлгүйдлийн цус багадалт, дутагдлын өвөрмөц хам шинж буюу Бери бери өвчин, Полиневрит, радикулит, мэдрүүлийн өвдөлт, зах хязгаарын саа, мэдрэл сульдал, Мэдрэлийн гаралтай дертатоз, арьсны идээр, намарс, хайрст үлд Хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж Өндөр настанд бодисын солилцоог тэтгэх зорилгоор Амьтны гаралтай хоол хүнс хязгаарласан хоолны дэглэм бүхий өвчтөн Архинд донтох өвчин Халдварт өвчин ба даавар орлуулах эмчилгээний үед Айдас түгшүүр ба сэтгэл уналт бүхий өвчтөнд тус тус хэрэглэнэ

    Хэрэглэх арга:


    витаминыг хоолны дараа уух буюу булчинд тарьж хэрэглэнэ. Витамины дутагдлыг эмчлэхэд насанд хүрэгсдэд тиамины хлоридыг 0,01г-аар өдөрт 1-3 удаа ууна. Ээлж эмчилгээ 30-40 өдөр үргэлжилнэ. 3 хүртэлх насны хүүхдэд эмчилгээний зорилгоор 0,005г-аар (5мг) өнжөөд 1 удаа, 3-8 настайд эхлээд 0,005г (5мг)-аар өнжөөд өдөрт 3удаа 8-аас дээш настайд 0,01 (10мг)-аар 1-3 удаа 30өдрийн турш тус тус хэрэглэнэ. Тиамины хлоридын 1мг нь тиамины бромидын 1,29мг-тай тэнцэнэ. Гэдэсний ханаар витамин шимэгдэхгүй болсон болон эмийн үр нөлөө яаралтай шаардагдаж байгаа үед тиаминыг булчинд тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд тиамины бромидыг 0,03-0,06г (3%, 6%-ийн 1 мл уусмал), тиамины хлоридыг 0,025-0,05г (2,5: 5%-ийн 1мл)-аар өдөрт нэг удаа, хүүхдэд тиамины хлоридыг 0,0125г (2.5%-ийн 0,5мл), тиамидын бромидыг 0,015г (3%-ийн 0,5мл)-аар тус тус ыулчинд тарина. Ээлж эмчилгээ нь 10-30өдөр үргэлжилнэ. Цэвэршилтийн өмнөх буюу цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, архидлын өвчтэй болон олонтаа харшил үүсдэг хүмүүст харшил үүсч болзошгүй байдлууд зэрэгт бага тунгаар (6%-ийн 0,5мл) тарьж зохимж сайн байвал тунг нэмэгдүүлнэ.

    Анхааруулга:


    Витамин -ыг өндөр тунгаар булчин болон судсанд тарьж хэрэглэхэд анафилаксын урвал илэрч болзошгүй. Бэлдмэлийг их тунгаар хэрэглэхэд В комплексын бусад витамины метаболизм өөрчлөгдөнө.